Шууд Chart

Тээвэр логистикийн үйлчилгээг хотын захад төвлөрүүлснээр замын хөдөлгөөний ачаалал буурна

2024-03-14 14:53:13

Тээвэр, логистикийн төвийг хотын баруун, зүүн хэсэгт төвлөрүүлэх бодлогын хүрээнд нийслэл дэх тээвэр зуучийн терминалуудыг нэгдсэн байдлаар хотын төвөөс гаргахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийг “Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.

Монгол Улсад ирж буй нийт ачаа тээврийн 90 орчим хувь нь Замын-Үүдийн боомтоор дамжин Улаанбаатар хотод ирдэг. Эдгээр ачаа нь тээвэр зууч, логистикийн үйлчилгээ эрхэлдэг 500 гаруй аж ахуйн нэгж, 11 терминал, 362 салбар төмөр замуудаар дамжин есөн дүүрэг, 21 аймаг руу түгээгддэг байна.

Тээвэр логистикийн үйлчилгээг хотын захад төвлөрүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах боломжтойгоос гадна ачаа тээврийн зардал буурч, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.


Тээвэр логистикийн үйлчилгээг хотын захад төвлөрүүлснээр замын хөдөлгөөний ачаалал буурна  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй