Шууд Chart

Энэ онд бүх төрлийн тээврээр 120 сая тонн ачаа тээвэрлэнэ

2024-03-16 21:21:28

Зам тээвэр хөгжлийн яам энэ оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил" болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 160 гаруй ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, автотээврийн салбарт 140 гаруй сая зорчигч, 70 гаруй сая тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулж, БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлт эхлүүлэхээр зорьж байна.

"Хавирга", "Булган" боомтын ачаа тээврийн терминалын барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж, зорчигч тээврийн авто буудлыг ашиглалтад оруулахаар тооцжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын яриаг сонсоно уу. 


Энэ онд бүх төрлийн тээврээр 120 сая тонн ачаа тээвэрлэнэ  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй