Шууд Chart

Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв

2024-03-18 17:01:16

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд нэгдүгээр шатны тендер шалгаруулалт өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 18-ны 11:00 цагт хаагдсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн нэгдүгээр үе шатанд Англи, Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц, Швейцар, Израил, Орос, Монгол буюу нийт 11 улсын 20 компани саналаа ирүүлжээ. Өнөөдөр Үнэлгээний хороо хуралдаж, саналаа ирүүлсэн 20 компанид энэ сарын 25-ны өдөр хоёрдугаар үе шатны урилга хүргүүлэх юм. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу гуравдугаар сарын сарын 25-наас хойш ажлын 20 хоногт багтан энэ 20 компанийн нэг нь Улаанбаатар метроны зөвлөх үйлчилгээний багаар шалгарна. Улмаар тус баг Улаанбаатар хотын метроны зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг хийж гүйцэтгэх компанийн тендерийн жишиг баримтыг боловсруулж бидэнд хүлээлгэн өгнө. Үүний дагуу бид хоёрдугаар үе шат болох үндсэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлах юм. Метроны төслийг сонгууль угтсан суртал ухуулга гэх зэргээр улстөржихгүй байхыг хүсэж байна” хэмээв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв  
Үзсэн: 2934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-19 11:23
Хятадын сайн компани байсан ч манайхан дундаас нь идэх гэж чичирдэг нь замын гүйцэтгэлээс ил болсон байгаа.Япон хүн, улсынхаа нэрийг нэгдүгээрт тавьдаг учраас та нартай бялуу хуваахгүй нь тодорхой. Дээр нь маш сайн стандартаар ажлыг хийнэ гэж бодож байна
Зочин [127.0.0.xxx] 2024-03-19 11:20
япон юмуу стандарт өндөртэй гүйцэтгэл сайтай газрыг сонгох хэрэгтэй. Хятадын компани сонгоод хуваагаад идвэл дээлээ нөмөрнө гэдгээ мэдэж байгаа биздээ. Ард түмний татвараар тоглох хэрэггүй. Үнэнч эх оронч сэтгэлгээгээрээ түүчээлэх хэрэгтэй. Одоо идэж ууж ханасан байх
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 22:09
Метро барьдаг олон жилийн сайн туршлагтай компани зөвлөхөөс биш, мөнгөтэй хүн зөвлөдөггүй байх. Яаж хулхидахыг нь харж л байя. Аянаа шүүх ард түмэн байна.
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 20:50
Мэдээж евро стандарт #1 German
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 20:39
hujaa nariigl songondoo harjik bgarai
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 20:14
Монголчууд хятадад уусах дөхөж бхад хятад л биш шүү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 20:13
Хятадын хамааралтай Метро бүү тавиулаарай
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 19:29
korea arai deerde.
Зочин [127.0.0.xxx] 2024-03-19 00:31
Кореа ногоон мэтро болныз
хаха [127.0.0.xxx] 2024-03-18 18:19
мэдээж, сонгуулийн пиар
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 18:15
Монголоос өөр сошиал харж ажлаа явуулдаг улс байна уу . Төрийн төмөр нүүрээр ажлаа олигтой хийгээчээ
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 18:08
Олон жил ярьсан энэ метрог барих нь түмэн зөв.Аливаа нэг хүний явуургүй хэл амнаас айж ажлаа замын дундаас орхиж хэрхэвч болохгүй.Зорьсон ажлаа зоригтой хийж гүйцэтгэх хэрэгтэй.Хамгийн туршилгатай кампианыг сонгон авч богино хугацаанд хийлгэх нь зөв шүү.
Зочин [127.0.0.xxx] 2024-03-19 10:44
Odoo hurdan ihlehgvi bol owol bolchihwol bas l nam zogsod hetsvde
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 18:06
Япон,Герман 2 л найдвартай байх даа.
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 19:27
germanii metro gej hachin joohon um bdag gesen
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 18:03
Ene ih avilgalaasaa salaagui baij amjih uu ?
зочин [127.0.0.xxx] 2024-03-18 18:02
Цэвэр улс төржилт байна 1-т байгаа компани ямар ямар юм гэнэ үү ? 175.000 ажилтантай нөгөө 2-т байгаа хятадын компани 4800 ажилтантай , 3-т байгаа оросын компани москва хотынхоо зам,тээвэр,аж үйлдвэржилт хариуцсан компани юм байна 6000 ажилтантай хийсэн ажилуудаа сайхан жагсаагаад тийм тийм юм хийсэн гээд бэлээхэн бичсэн байхад монгол компаниуд үнэхээр дутмаг санагдлаа хэдэн ажилтантай талаархаа бүрэн дүүрэн мэдээлэл хомс юм . 1-л их мундаг англиар бичсэн даанч криллээр монгол хэлээрээ сайтруу орох гэхээр дэлхийд байхгүй айхтар их ажилтантай эсвэл хэдэн ажилтан байхгүй бүдэг бадаг юм байна
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 17:54
Бидэнд ухрах , буцах сонголт бхгүй Бяцхан үрсийнхэа талөө Залуусынхаа төлөө Ирээдүйнхээ төлөө....чадна гэж бодож бга ЭХЭЛЖ байж л ДУУСДАГ
зочин [127.0.0.xxx] 2024-03-18 17:52
ингэж мөнгө угааж улс төржих ямар хэрэг байна аа ?Зүгээр бүх компани -р google-д үзхэд 1-т байгаа компанийн хийсэн ажил юу байна ???? 2-т байгаа хятадын компани хамгийн найдвартай юм байна Төвдийн өндөрлөг, өвөрмонголын говь элсэрхэг газар нилээн хэдэн өөрсдийнхөө газар нутагт 450.000 км газар төмөр зам тавих зорилттой 30.000 км төмөр зам ашиглалтанд оруулсан юм байна . Үнэхээр хятадын компани сайн юм урд зүгийн үндэсний компани учраас
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 17:32
Hyadadiin company hurdan orchim yed tohirson baih Japan hotsrogdson zuun asian ornuud bugd gereegee Japan aas gereegee tsutsalsan mash udaan sunjirsan geed
Чимгээ Дамдин [127.0.0.xxx] 2024-03-18 17:29
Япон
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 17:27
англи хятад франц гэх мэт монголын баялагт шунасан типнүүдийг шууд хас
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 17:25
япончуудад төсөлөө танилцуулаагүй байхаа . одоо авилгагүй улсын ххк сонгох л үлдэж хужааг сонгож ард түмнийг хохироов авилгачидаа. германыг сонговол яах бол
zochin [127.0.0.xxx] 2024-03-18 17:25
gol n ene metrog baruxdaa tzaxilgaanii ex uusveree xaanaas xangax ve? ene asuudal ux chuxal shuu!
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 17:17
japanuudad ugvul metrotoi boloh l bh busd n ch hetsuude
zochin [127.0.0.xxx] 2024-03-18 17:12
hujaagiin kompanid uguh geed yarisan bgaa daa orosiin kompanid ugsun deer dee
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 17:24
haha orozuud dain geed yun metro

Бидэнтэй нэгдээрэй