Шууд Chart

БНСУ болон АНУ хиймэл оюун ухааны салбарт олон улсын хамтын ажиллагаа чухал гэж үзэв

2024-03-19 12:40:54

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч ардчиллыг төлөвшүүлэхэд технологи чухал үүрэгтэй. Хиймэл оюун ухаанаар үүсгэгдсэн хуурамч мэдээлэл ардчилалд аюул учруулж байна. Иймээс ардчиллыг хөгжүүлэхэд хиймэл оюун ухаан, технологийг ашиглахын тулд улс орнууд туршлага, мэргэн ухаанаа хуваалцах үүрэгтэй гэж үзэж байна. Мөн Сөүлд айлчилж байгаа АНУ-ын ТНБД Энтони Блинкен “авторитар дэглэмүүд ардчилал, хүний эрхийг доройтуулахын тулд технологийг ашиглаж байна, технологи ардчиллын үнэт зүйл, хэм хэмжээг баримтлах ёстой, үүнд улс орнууд анхаарах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийллээ.

Гуравдугаар сарын 18-нд Сөүл хотноо дэлхийн 30 гаруй улсын оролцоотойгоор эхэлсэн Ардчиллын төлөөх 3-р дээд хэмжээний уулзалтын нээлтийн үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар хиймэл оюун ухаан, дижитал технологиор дамжуулан хувь хүний эрх чөлөө, хүний эрх, ардчилсан тогтолцоонд дарамт учруулж байгаа хуурамч мэдээ, худал мэдээллийн аюул, хор хөнөөлийг илүү онцоллоо. Өмнөд Солонгос улсын хувьд “улс орнуудын хооронд технологийн ялгаа ихсэх тусам эдийн засаг, ардчиллын ялгааг улам тэлж болзошгүй байна. Ер нь зарим улс эдийн засгийн хөгжлөөр хоцорч, ардчилалд ахиц дэвшил гаргаж чадахгүй байгаагийн суурь шалтгаан нь технологийн ялгаа. Иймээс технологийн ялгааг бууруулахын тулд туршлага мэдлэгтэй нь бусадтайгаа хуваалцах шаардлага тулгарч байна гэдгийг олон улсад хандаж илэрхийлж байна. АНУ-ын ТНБД ч мөн авторитар дэглэмүүд ардчилал, хүний эрхийг доройтуулахын тулд технологийг ашиглаж байгааг анхааруулж, технологи ардчиллын үнэт зүйл, хэм хэмжээг баримтлах ёстой гэдгийг онцолжээ. Хиймэл оюун ухааныг ашиглахдаа улс орнууд хариуцлагатай хандах, үүнийг нь олон улсын эрх зүйгээр зохицуулах шаардлагатай гэсэн ерөнхий хандлага өнөөгийн олон улсын харилцаанд давамгай байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ болон АНУ хиймэл оюун ухааны салбарт олон улсын хамтын ажиллагаа чухал гэж үзэв  
Үзсэн: 611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй