Шууд Chart

Галт уулын лаав урссаны улмаас Исландын алдарт халуун рашаан руу явдаг зам хаагджээ

2024-03-19 15:28:21

Исланд улсад сүүлийн гурван сарын хугацаанд дөрөв дэх удаагаа онц байдал зарлаад байна. 

Учир нь өнгөрсөн ням гарагт дахин галт уулын дэлбэрэлт болсон бөгөөд халуун лаав нь ойролцоох суурин газар руу урсан оржээ.

Үүний улмаас зарим байшин шатсан хэдий ч хотын иргэдийг урьдчилан нүүлгэн шилжүүлсэн байсан тул оршин суугчдад аюул учраагүй гэж эрх баригчид мэдэгдээд байна.

Харин галт уулын халуун хайлмаг 43 дугаар замыг даржээ.

Энэхүү зам нь Исландын алдарт “Blue lagoon” халуун рашаан руу хүргэдэг юм.

Энэ замаар зорчих боломжгүй болсон нь тус халуун рашаан болон туйлын туяа үзэх жуулчдын хуваарьт аяллыг цуцлахаас аргагүйд хүргэсэн байна.

“Blue lagoon” халуун рашаан нь дэлхийд алдартай бөгөөд жуулчид Исландыг зорих нэг шалтгаан болдог юм. 

Эх сурвалж: ОБЕГ


Галт уулын лаав урссаны улмаас Исландын алдарт халуун рашаан руу явдаг зам хаагджээ  
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй