Шууд Chart

Эрчим хүчний салбарынхан АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн экспортод анхаарч байна

2024-03-20 11:46:44

Дэлхийн 90 орчим улсын эрчим хүчний салбарынхан болон бизнесийн удирдагчид эрчим хүчний асуудлаар АНУ-д чуулж байна. Энэ чуулганаар эрчим хүчний салбарынхан шингэрүүлсэн байгалийн хийн экспортын зөвшөөрлөө АНУ хэзээ сэргээх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. Hарин Вашингтон шингэрүүлсэн байгалийн хийн экспортын зах зээлээ цаашид өргөжүүлэх нь уур амьсгалд ямар нөлөөлөл үзүүлж болох талаар шинжээчид үнэлгээ хийх зорилгоор экспортын зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байгаа гэсэн тайлбар өгчээ.

АНУ-ын санхүүгийн үйлчилгээний S&P Global компаниас жил бүр зохион байгуулдаг CERAWeek олон улсын бага хуралд 90 орчим орны 7000 орчим төлөөлөгч оролцож, эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаа 1-р сард ямар шалтгаанаар шингэрүүлсэн байгалийн хий экспортлох зөвшөөрөл олгохыг түр зогсоосон талаар Эрчим хүчний сайд нь тайлбар хийжээ. Тэрээр хэлэхдээ, судлаачид АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн экспортыг цаашид өргөжүүлэх нь дэлхийн уур амьсгалд ямар нөлөөлөл үзүүлж болох талаар мэдээлэлд суурилсан үнэлгээ хийж байгаа, түр зогсолт удаан үргэлжлэхгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

АНУ-ын засаг захиргаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай, цэвэр эрчим хүч рүү шилжих зайлшгүй шаардлага тулгарсан гэдэг дээр ихээхэн ач холбогдол өгч байгаа. Шатаадаг түлшнээс татгалзахыг уриалж байгаа байгаль хамгаалагч бүлгүүд экспортын зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байгааг дэлхийн хамгийн том шингэрүүлсэн хий экспортлогч АНУ-ын гаргасан эрин үеийн хамгийн шилдэг шийдвэр гэж сайшааж байна. Гэвч энэхүү арга хэмжээ нь Оросын байгалийн хийн хараат байдлыг бууруулах зарим улс орны хүчин чармайлтыг сулруулж, эрчим хүчний үнэ өсөхөд хүргэж болзошгүй гэж эрчим хүчний салбарынхан болгоомжилж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрчим хүчний салбарынхан АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн экспортод анхаарч байна   
Үзсэн: 640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй