Шууд Chart

Нвидиа компани шинэ үеийн хагас дамжуулагч танилцуулжээ

2024-03-20 11:55:13

АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэлээр тэргүүлэгч Нвидиа компани хиймэл оюун ухааныг идэвхжүүлж, гүйцэтгэлийг нь сайжруулах шинэ үеийн хагас дамжуулагч танилцууллаа. Шинэ төрлийн хагас дамжуулагч нь нэгэн зэрэг боловсруулалт хийхэд зориулагдсан нэг төрлийн график боловсруулах хүчин чадалтай юм байна. Уламжлалт хагас дамжуулагчтай харьцуулахад шинэ төрөл нь асуулгад хариулт өгөхдөө 30дахин хурдтай, эрчим хүчний хэмнэлт нь 25 дахин илүү юм байна.

Энэхүү шинэ төрлийн хагас дамжуулагчийг энэ оны хоёрдугаар хагаст худалдаанд гаргах төлөвтэй байна. Нвидиа компанийн гүйцэтгэх захирал "бүтээмж өндөртэй хиймэл оюун ухаан бол бидний цаг үеийг тодорхойлогч технологи юм. Шинэ төрлийн хагас дамжуулагч аж үйлдвэрийн шинэ хувьсгалыг хөдөлгөх хөдөлгүүр нь мөн" гэж энэхүү шинэ төрлийн хүч чадлыг үнэлсэн байна. Нвидиа нь хагас дамжуулагчийн зах зээлийн 80 хувийг эзэлдэг, үнэлгээгээрээ АНУ-д Майкрософт, Эппль-ийн дараа гуравдугаарт ордог,  шинэ үеийн хагас дамжуулагч хөгжүүлснээрээ ноёрхлоо улам бэхжүүлэх зорилт тавьжээ. Технологийн тэргүүлэх Амазон, Google, Microsoft зэрэг гол худалдан авагчид нь үүлэн тооцооллын үйлчилгээ болон өөрсдийн хиймэл оюуны бүтээгдэхүүнүүддээ энэхүү шинэ төрлийг ашиглана гэж шинжээчид таамаглаж байна. Дэлхий даяар хиймэл оюун ухааны хэрэглээ эрс нэмэгдсэнээс шинэ үеийн хиймэл оюун ухааны хагас дамжуулагч хөгжүүлэхийн төлөөх өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нвидиа компани шинэ үеийн хагас дамжуулагч танилцуулжээ  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй