Шууд Chart

Идэвхтэй доноруудын хүн амын тоонд эзлэх хувь 2 дахин буурахаар байна

2024-03-23 15:36:51

Манай улсын хүн амын суваргын хэтийн төлөвөөр идэвхтэй донор буюу 24-45 насны доноруудын хүн амын тоонд эзлэх хувь дунджаар 2 дахин буурахаар байна.

Дунджаар 20 орчим жил үргэлжлэх цонх үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах нь тулгамдсан гол асуудал болж байна.

Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 20 орчим мянган цусны донор бүртгэгдсэнээс 8 орчим мянган донор тогтмол цус, түүний бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэж байна.

Цуглуулсан цусны нэгж бүрт цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх шинжилгээ хийж, 36 нэр төрлийн 100 гаруй мянган нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 60 гаруй мянган нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг эмнэлгүүдэд олгож байгаа юм.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга, доктор Н.Эрдэнэбаярын яриаг сонсгоё.

Өндөр хөгжилтэй орнуудад цус, цусан бүтээгдэхүүний 75 хувийг 65-аас дээш насны хүн амд хэрэглэдэг, бага, дунд орлоготой орнуудад 50 гаруй хувийг нь 5 хүртэл насны хүүхдэд хэрэглэдэг дэлхийн статистик байдаг.

Тэгвэл манай улсын хувьд цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэгч өвчтөнүүдийн 50 гаруй хувь нь 36-65 насны хүмүүс буюу идэвхтэй донорын насныхан байгаа юм. 


Идэвхтэй доноруудын хүн амын тоонд эзлэх хувь 2 дахин буурахаар байна  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй