Шууд Chart

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ

2024-03-24 10:24:59

Манай улс хамгийн сүүлд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ.

Тэдэнд сэтгэл зүйн болон өмгөөллийн үйлчилгээг төр, төрийн бус байгууллага хамтран үзүүлж байна.

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон хэлбэрээр илэрдэг.

Тэдний дийлэнх эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд асар их хохирдог. Мөн эх нутагтаа ирээд хуулийн хамгаалалт авах гэхээр хуулийн заалт хэт ерөнхий байдаг нь саад учруулдаг гээд бэрхшээл олон бий гэж өмгөөлөгч н.Баасанжав ярилаа.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас саяхан хийсэн судалгаагаар дэлхийн хэмжээнд ойролцоогоор 21 сая хүн хөдөлмөрийн мөлжлөг болон боолчлолын золиос болсон нь илэрчээ.

Харин дагнасан судлаачид энэ тоог ойролцоогоор 27 сая гэж тооцохын зэрэгцээ 70-80 хувь нь эмэгтэйчүүд, 50 орчим хувь нь хүүхэд байна гэж судалгаандаа онцлон тэмдэглэжээ.

Боолчлогдож хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн эмэгтэйчүүдийн олонх биеэ үнэлэх болон бусдын бэлгийн хэрэгцээг хангах зорилгоор зарагддаг. Тэдний дундаж нас 12-14 гэж судалгаанд мөн дурдсан байна.


Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ  
Үзсэн: 1787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй