Шууд Chart

Австрали улс шумбагч онгоцны бүтээн байгуулалтад 3 тэрбум ам.долларын санхүүжилт оруулна

2024-03-24 09:38:55

Австрали улс Их Британи, АНУ-тай байгуулсан AUKUS гэрээний дагуу цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцуудаа төлөвлөсөн хугацаандаа авах зорилгоор Британийн үйлдвэрт 4.6 тэрбум австрали доллар буюу 3 тэрбум долларын санхүүжилт олгохоор болжээ. Австрали, Британи, АНУ анх 2021 онд АУКУС хэмээх гурван талт аюулгүй байдлын түншлэл байгуулж байгаагаа зарлаж, Австрали улс цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцтой болохоор 10 жилийн төлөвлөгөө баталснаа өнгөрсөн онд зарласан юм.  

Австрали, Их Британийн гадаад харилцаа, батлан хамгаалахын сайд нар, мөн Австралид суугаа АНУ-ын элчин сайдын хамтаар Өмнөд Австралийн Аделаида хотод шумбагч онгоц барих усан онгоцны үйлдвэрт зочилсон байна. Австрали улс Өмнөд Хятадын тэнгис болон Номхон далайд Хятадын цэрэг зэвсгийн хүч нөлөө өргөжин тэлж байгаа зэрэг аюулгүй байдлын сорилтуудыг даван туулах зорилгоор Британийн засгийн газартай батлан хамгаалах хамтын ажиллагааны гэрээ байгуулсныхаа дөнгөж маргааш нь энэхүү санхүүжилтээ зарлажээ. Энэхүү 10 жилийн хугацаатай төлөвлөгөө хөлөг онгоцны цөмийн реакор барьдаг Британийн Роллс Ройс үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шумбагч онгоцуудыг Өмнөд Австрали мужийн нийслэл хотод Би-Эй-Ий системс компани барина.

Виржиниа ангиллын шумбагч онгоцууд нь Британийн загвартай, АНУ-ын зэвсгийн системд суурилах юм байна. Энэ хамтын ажиллагаа AUKUS-ын түншүүд буюу Австрали, Их Британи, АНУ-ын хамтын үйлдвэрлэлийн хүчин чадлыг бий болгоно гэдгийг Австралийн батлан хамгаалахын сайд тэмдэглэжээ. Австрали улс AUKUS-ийн гэрээний дагуу 2030 оны эхэн үеэс эхлээд АНУ-аас цөмийн хөдөлгүүртэй гурван шумбагч онгоц хүлээж авах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрали улс шумбагч онгоцны бүтээн байгуулалтад 3 тэрбум ам.долларын санхүүжилт оруулна  
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй