Шууд Chart

ИБУИНХУ цөмийн тогтоон барих хүч болон цөмийн эрчим хүчний салбарт 252 сая ам.долларын хөрөнгө оруулна

2024-03-26 10:48:36

Их Британи улс цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх болон цөмийн эрчим хүчний салбарт 252сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Британийн ерөнхий сайд Риши Сунак цөмийн шумбагч онгоц үйлдвэрлэх, цөмийн эрчим хүчний салбарын ирээдүйг баталгаажуулах “үндэсний хүчин чармайлт”-аа зарлаж, энэ салбарт 40,000 ажлын байр бий болгоно гэж Ерөнхий сайдын ажлын албанаас өчигдөр мэдэгджээ.  

Төлөвлөгөөний дагуу Британийн засгийн газар шумбагч онгоцны өлгий гэгддэг Английн хойд нутгийн Барроу хотод ажлын байрыг нэмэгдүүлэх, тээврийн холбоог сайжруулах, шинээр орон сууц барихад туслах сан байгуулах юм байна. Засгийн газар мөн BAE Systems, Rolls-Royce, EDF, Бээбкоk зэрэг цөмийн салбарын томоохон компаниудтай хамтран 2030 он гэхэд ур чадвар ахиулах, ажлын байр бий болгох, боловсролд зэрэгт 962сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Засгийн газраас баримталж байгаа цөмийн эрчим хүчний зорилттой холбогдуулан Их Британийн цөмийн салбар "урьд өмнө байгаагүй өсөлтийн үеийг" туулж байгаа, 2030 он гэхэд 123,000 ажлын байр шинээр бий болгох шаардлагатай болно гэж албан ёсны мэдэгдэлд дурджээ.

AUKUS аюулгүй байдлын гэрээ дагуу Британи, Америк хоёр Австралийг цөмийн шумбагч онгоцтой болоход нь тусалж байгаа, иймд Британийн цөмийн шумбагч онгоцны үйлдвэрлэл ойрын жилүүдэд өсөх хандлагатай байна. Ерөнхий сайд Риши Сунак "Ихээхэн аюултай, маргаантай ертөнцөд Их Британийн далай тэнгис дэх цөмийн тогтоон барих хүч урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна, үүний зэрэгцээ Цөмийн эрчим хүч нь хэрэглэгчдийг илүү хямд, цэвэр эрчим хүчээр хангадаг.

Тиймээс шумбагч онгоц үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч хот болон хөгжиж буй Британийн цөмийн салбарын ирээдүйн ажил, ур чадварт хөрөнгө оруулалт хийж байна. Өнөөдөр бид цөмийн үйлдвэрийнхээ шинэ эрин үеийг эхлүүлж байна гэдгийг цохон тэмдэглэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИБУИНХУ цөмийн тогтоон барих хүч болон цөмийн эрчим хүчний салбарт 252 сая ам.долларын хөрөнгө оруулна  
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй