Шууд Chart

БНСУ тусгай статустай дөрвөн хотод бие даасан эрх олгоно

2024-03-26 11:13:00

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёл Ёнгин, Сувон зэрэг тусгай статустай дөрвөн хотод илүү бие даасан эрх олгохоо амалжээ. Тус улс нийслэл Сөүл хотоос өмнө зүгт оршдог, тус бүр нэг сая гаруй хүн амтай Ёнгин, Сувон, Гоянг, Чанвон зэрэг дөрвөн хотод стратегийн аж үйлдвэрлэлээ хөгжүүлэх, өөрийн гэсэн хотын хөгжлийн төлөвлөгөөтэй болох боломжийг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.  

Засгийн газар тусгай хотуудын эрх мэдлийг өргөжүүлэхийн тулд тэдгээр хотыг дэмжих бие даасан хууль баталж, тусгай хотууд стратегийн үйлдвэрүүд зэрэг хот байгуулалтын янз бүрийн төлөвлөгөөг зохих ёсоор бий болгох эрх зүйн тогтолцоог бий болгоно" гэж ерөнхийлөгч нь мэдэгдсэн байна. Тухайлбал тусгай хотуудад өндөр барилга, модлог цэцэрлэгт хүрээлэн барих зөвшөөрлийг орон нутгийн нөхцөл байдлаа хамгийн сайн мэддэг бүс нутгийн засаг захиргаанаас олгодог байх нь зүйтэй. Кёнги мужид тэр дундаа Пёнтэк, Хвасон, Ёнгин, Ичоныг хамарсан хагас дамжуулагчийн мега кластер барихад амласан 622 их наяд воны хөрөнгө оруулалтын 500 орчим их наяд воныг Дэлхийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн төв болох Ёнгинд онцгой дэмжлэг үзүүлнэ.

Тухайлбал Ёнгины тээврийн дэд бүтцийг эрс өргөжүүлж,  хагас дамжуулагч мега кластерийн дундуур шилжих хөдөлгөөнийг хөнгөвчлөх үүднээс хурдны замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ гэдгээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч амласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ тусгай статустай дөрвөн хотод бие даасан эрх олгоно  
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй