Шууд Chart

БНХАУ болон АНУ хиймэл оюун ухааны тогтолцоог бүрдүүлэх талаар хэлэлцэж байна

2024-03-26 12:44:25

Хятад, Америк улсууд хиймэл оюун ухааны чиглэлд эрсдэлийг бууруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор засгийн газар, эрдэмтэн судлаачид, судалгааны төвүүдийг хамруулан Бээжин хотноо хэлэлцүүлэг хийж байна. Энэ хэлэлцүүлэг дэлхийн 1,2дахь том эдийн засаг Америк, Хятадын хооронд хиймэл оюун ухааны талаар ойлголцох, хамтын ажиллагааг дэмжиж зорилготой юм байна.

Хиймэл оюун ухааны янз бүрийн хүрээнд өсөн нэмэгдэж байгаа нөлөөллийг харгалзан Америк, Хятад улсууд төрийн болон төрийн бус түвшинд үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцэх нь чухал гэж Америк Хятадын харилцааны Үндэсний хорооны ерөнхийлөгч Степен Орлинс дүгнэжээ. Хиймэл оюун ухаан бол Засгийн газрын түвшинд яригдаж байгаа салбаруудын нэг. Одоогоор АНУ, Хятад хоёр хиймэл оюуны ухааны тогтолцоог хэрхэн бүрдүүлэх, ямар зохицуулалттай байх талаар засгийн газар,судалгааны төвүүд, эрдэмтэн судлаачдын хооронд хэлэлцэж, зөвшилцөлд хүрэхийг зорьж байгаа юм байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн  пүрэв гарагт "аюулгүй, найдвартай" хиймэл оюун ухааны тогтолцоог дэмжих тухай олон улсын анхны тогтоолыг зөвшилцөж баталсан.

Уг тогтоол нь НҮБ-ын бүх гишүүн улс орнуудыг хүний эрхийг хамгаалж, хиймэл оюун ухаанд учирч болох эрсдэлийг хянахыг уриалж байгаа юм. НҮБ-ын энэ тогтоол хиймэл оюун ухааны салбарт олон улсын хамтын ажиллагаа, энх тайвныг дэмжих эерэг алхам төдийгүй  хиймэл оюун ухааны талаар юу хийх ёстойгоо тодорхойлоход улс орнуудад чиг өгөх ач холбогдолтой гэж дээрх судлаач үзэж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ болон АНУ хиймэл оюун ухааны тогтолцоог бүрдүүлэх талаар хэлэлцэж байна  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй