Шууд Chart

Улсын хэмжээнд 40 орчим мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байна

2024-03-26 14:17:18

Улсын хэмжээнд 40 орчим мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байна. Тэдний олонх малчин өрхийн хүүхэд. Учир нь орон нутгийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн хүүхдээ бүрэн хамруулж чадахгүй байгаа нь малчин өрхийн цэцэрлэгийн насны хүүхдүүд хоцроход хүрээд байна гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид тайлбарлалаа.

Энэ долоо хоногт УИХ-д өргөн барих “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-д багтсан “Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал”-д сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг гарган иржээ.

Тиймээс тулгамдсан асуудлыг бодит баримт, судалгаанд түшиглэн шийдвэр гаргагчдад танилцуулахаар Хүний эрхийн үндэсний комисс ажиллаж байна. 


Улсын хэмжээнд 40 орчим мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байна  
Үзсэн: 265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй