Шууд Chart

БНХАУ-ын зарим мужид хар салхи хүчтэй салхилж, мөндөр оржээ

2024-03-26 16:13:02

Өнгөрсөн бямба гарагаас эхлэн БНХАУ-ын Гуандун мужийн Шаогуан, Наньсионг хотуудад хар салхи дэгдэж, 10 хүн гэмтэж, бэртсэний хоёр нь маш хүнд байна.

Гуандунд хар салхины дараа хоёр см орчим диаметрийн хэмжээтэй мөндөр оржээ.

Том хэмжээтэй мөндөр орж, хүчтэй салхилсны улмаас хоёр хотын олон барилга байгууламж, оршин суугчдын эд хөрөнгө сүйджээ.

Зөвхөн Гуандун хотод л гэхэд энэ байгалийн гамшигт үзэгдлээс 150 сая юань буюу 18 сая ам.долларын эдийн засгийн шууд хохирол учирсан аж.

Харин Жэжян мужийн зарим хот, суурин газарт тог цахилгаан, усан хангамж тасарч, харилцаа холбооны үйлчилгээ зогссон байна.

Эх сурвалж: ОБЕГ


БНХАУ-ын зарим мужид хар салхи хүчтэй салхилж, мөндөр оржээ  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй