Шууд Chart

Самнасан ноолуур экспортловол одоо олж байгаа мөнгийг нэг дахин нэмэх боломжтой

2024-03-28 15:32:06

Монгол Улс жилдээ арван мянга орчим тонн ноолуур бэлтгэх нөөцтэй.

Нийт бэлтгэсэн ноолуурынхаа 80 орчим хувийг нь зөвхөн угаасан байдлаар экспортолж байна.

Ингэснээр жилд 400 сая доллар олдог. Тэгвэл энэ оны долоодугаар сарын 1-нээс зөвхөн самнасан ноолуур гадагшаа экспортолбол одоо олж байгаа мөнгөө нэг дахин нэмж олох боломжтой болно гэж Хүнс, хөдөө аж ахуй,  хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ярилаа.

Мөн анхан шатны боловсруулах үйлдвэрийн 2200 ажлын байрыг тогтвортой хадгалах, 4400 орчим ажлын байр шинээр нэмэгдэх давуу талтай гэж салбарын сайд хэллээ.


Самнасан ноолуур экспортловол одоо олж байгаа мөнгийг нэг дахин нэмэх боломжтой   
Үзсэн: 2901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
баагий [127.0.0.xxx] 2024-04-01 12:38
малчид санхүүгийн хувьд ийм хэцүү байхад болохгүй 100,000 ажлын байр эзгүйрнэ ноолуур шууд 50,000 ₮ болно мөнгөний ганц эх үүсвэрий нь сүйтгэх нь өөр юмаар оролдвол яасан юм өөр юм үлдсэнгүй юу говь ээрмэл гм үйлдвэрүүд 50-60 жил үнэгүй шахам авч байсан хөгжиж дэвшээд оргилд нь хүрэхээр болсон яасан шулж хандаггүй санаа нь зовдоггүй улс вэ 100,000/5000 харцуулахад дусал төдий зөвхөн компанийн эзэн баяжна

Бидэнтэй нэгдээрэй