Мадагаскарыг өчигдөр халуун орны "Гамане" хар салхи дайран өнгөрч, багадаа 11 хүн амь эрсдэж, олон айлын орон гэр сүйджээ.
Салхины хурд секундэд 46 метр хүрч хүчтэй шуурчээ.
Орон нутгийн онцгой байдлын албаныхан нэрвэгдэгсдэд тусламж үзүүлж, аврах ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээллээ.
Бүгд Найрамдах Мадагаскар Улс Энэтхэгийн далай дахь дэлхийн дөрөв дэх том арал улс юм.
Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар нь тус улсын эдийн засгийг бүрдүүлдэг.
Мадагаскар ургамал, амьтдаар хосгүй баян. Тус арал дээр дэлхийн ургамал, амьтны төрөл зүйлийн 80 хувь нь байдаг. Иймээс Мадагаскарыг "бяцхан тив" гэж үзэх нь ч бий.
Байгалийн аялал сонирхогчдын хувьд "диваажин" л гэсэн үг гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Мадагаскарт салхины хурд 46 м/с хүрчээ | ||
Үзсэн: 1196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.