Шууд Chart

Сурагчдын амралтаар зохион байгуулагдах урлаг соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үйл ажиллагаанууд

2024-03-30 09:17:02

Нийслэлийн Боловсролын газраас хичээлээс гадуурх үйл ажиллагааны хүрээнд урлаг соёлын, амьтны хүрээлэнгийн гэх мэт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Мөн ЕБС-иудын төсөвт ичээлээс гадуурх үйл ажиллагааны зардал гэж 165 сургуульд 600 сая төгрөгийн төсвийг тусгаж өгчээ

Сурагчдын амралтаар дараах үзвэр, тоглолтууд явагдах бөгөөд оролцохыг хүссэн бүх хүнд нээлттэй. 

Нэг: THE CINEMATO

Movie & Anime orchestra concert

Хүүхдүүдийн хамгийн дуртай, магадгүй томчууд бидний ч одоог хүртэл дурлан шимтэн үздэг кинонууд болон алдартай аниме бүтээлүүдийн сэтгэлд хоногшсон дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээсэн аялгуунуудыг тоглох The Сinemato оркестра тайлбарт концерт.

"Хөгжим-хүүхдийн боловсролд" хөтөлбөрийн хүрээнд хүүхэд болон өсвөр насны хүүхдүүдийн хөгжмийн боловсролд мэдлэг олгох тайлбарт лекц концертыг 2024 оны дөрөвдүгээр сарын 6, 7-нд 14:00, 17:00 цагаас Хүүхдийн урлан бүтээх төвд 4 удаа тоглох юм байна. 

Хоёр: АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЗВЭРҮҮД

Өдөр бүр 10:00 цагаас 18:00 цагуудад 

-Улаанбаатарт зоо парк - Цэцэрлэгт хүрээлэнд

-Хүннү Моллд анги хамт олноороо, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ үзвэр үзэж сонирхоорой.

Гурав: Шинжлэх ухааны өдөрлөг

STEAM EXPO 2024

Хэрхэн бүтээлч, сонирхолтой, үр дүнтэй аргаар хичээлээ заах вэ?

Энэ асуултын хариултыг бид Steamex 2024 экспогийн үер олгох болно. 

Жич: Эхний 360 багш бүртгэнэ.

Aнги хамт олноороо, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ үзэж сонирхоорой.

Дөрөв: ROBOT CHALLENGE ERDENET 2024

2024 оны гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд "Robot Challenge Erdenet" фэйсбүүк хаягаар бүртгэж оролцуулах юм байна. 

Ирээдүйд инженер болохыг зорьж буй хүүхэд залуусыг Эрдэнэт хотод очиж тус тэмцээнд оролцохыг урьж байна гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. 


Сурагчдын амралтаар зохион байгуулагдах урлаг соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үйл ажиллагаанууд  
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй