Шууд Chart

Ингэ ихэрлэжээ

2024-03-30 10:29:32

2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын Далан багийн Аймгийн аварга тэмээчин, Алтан төлийн эзэн О.Түвшингийн ингэ ихэрлэжээ. 

Ихэр ботго төрөх нь ховор тохиолдол төдийгүй энх цагийг бэлгэддэг хэмээн говийн ард түмэн ярьдаг. 

Энэхүү ховор тохиолдол нь олон жилийн өн авч ирдэг хэмээн нутгийн иргэд бэлгэшээж байна.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн өдийд буюу 2023 оны гуравдугаар сарын 19-нд Өвөрхангай аймгийн Богд сумын 5-р багийн малчин, тэмээчин Б.Доржлхагвын хотонд ингэ ихэрлэж байсан юм. 


Ингэ ихэрлэжээ   
Үзсэн: 6105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй