Шууд Chart

Галт тэрэгний тасалбарыг утсаар болон цахимаар буцааж болно

2024-04-02 09:53:47

Зорчигч та зайлшгүй шалтгаанаас үүдэн тасалбараа буцаах шаардлагатай болсон бол галт тэрэг хөдлөхөөс 24 цагийн өмнө цахимаар өдөр, шөнийн алинд ч буцаалт хийх боломжтой.

24/7 цагийн хэдийд ч орон нутгийн зорчигчийн галт тэрэгний тасалбараа төмөр замын лавлах 19001949 утсаар буцаах боломжтой юм. 

Түүнчлэн http://eticket.ubtz.mn веб сайт болон “УБТЗ тасалбар-UBTZ ticket” апплейкшинээр худалдан авсан тасалбарыг өдөр, шөнийн алинд ч буцаах боломж бий. 

Ингэхдээ та тухайн галт тэрэг аялахаас 24 цагийн өмнө http://eticket.ubtz.mn веб сайтаар дамжуулан буцаах хүсэлт илгээх ёстой.

Цахим тасалбарын буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 21-242472 дугаарын утсаар аваарай гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ. 


Галт тэрэгний тасалбарыг утсаар болон цахимаар буцааж болно   
Үзсэн: 1963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй