
Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн "Нарийны-Ам" гэдэг газар өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 10:00-11:00 цагийн орчим иргэн Б гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон байна.
15 настай, эрэгтэй Б-г сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага мөн өдрийн 19:00 цагт хүлээн авчээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бүрэгхангай сумын Сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй хамтран эрэн хайх ажиллагааг 19:30 цагаас эхлэн зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Аргал оруулж ирэхээр гарсан 15 настай хүү сураггүй болжээ | ||
Үзсэн: 2306 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.