Шууд Chart

“Булганхангай-2024” хойд бүсийн хүүхдийн урлагийн их наадам эхэллээ

2024-04-02 11:37:34

Булган аймгийн Засаг даргын 2020-2024 оны “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан анхдагч түмний бахархал, монгол өв соёлыг хойч үедээ өвлүүлэх, соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, төрөөс соёл урлагийн талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийг хангах, соёлын боловсрол олгох, хүүхэд багачуудын хүсэл сонирхлыг дэмжин гоо зүйн төлөвшил, хүмүүжил олгох зорилгоор “Булганхангай” хойд бүсийн хүүхдийн урлагийн наадмыг зохион байгуулж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон СУИС-ийн төлөөлөл танхимын багш нар, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Л.Чулуунчимэг болон хойд бүсийн хүүхдүүд оролцож, аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид амжилт хүсэн мэндчиллээ. 

Тус наадамд 2022 онд 16 сум нэг тосгоны 500 гаруй хүүхэд оролцож байсан бол энэ жил 16 сум 1 тосгон, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум, Цагаан-Үүр сум, Орхон аймгийн 900 гаруй хүүхэд оролцож байна гэж Булган аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.   


“Булганхангай-2024” хойд бүсийн хүүхдийн урлагийн их наадам эхэллээ  
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй