Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах оронд айлчилж, БНХАУ-ын Улс төрийн товчооны гишүүн, Шинжаан Уйгурын өөртөө засах орны намын дарга Ма Шинь Руйтэй уулзалт хийсэн байна.
Энэ үеэр Монгол Улсын иргэд 8-аас доош суудалтай машинаар Шинжааны хилийн боомтуудаар нэвтрэх, Булган Ярант боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, Байтаг, Бургастай, Даян боомтыг байнгын ажиллагаатай болгох асуудлыг тавьжээ.
Эдгээр асуудлыг шийдсэнээр баруун бүсийн арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрт Шинжааны хөрөнгө оруулалтыг татах, Өрөмч хотод хуурай боомт байгуулсан туршлага дээр үндэслэн Ховд хуурай боомт байгуулах, баруун бүсийн аймгууд, Шинжаан муж болон хоёр талын хил, гааль, боомтын хамтын ажиллагааны байнгын механизмтай болох боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Мөн Агаарын цээл хаалгыг нээж Харбин, Манжуураас Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэн Өрөмч орох агаарын шинэ зам нээх, Ховд Өрөмч, Өрөмч Улаанбаатар чиглэлийн нислэг нээх, Нүүрс тээвэрлэн Такашикен боомтод хүргэж байгаа жолооч нарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын яриаг сонсоно уу.
Боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ | ||
Үзсэн: 575 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.