Шууд Chart

ШӨХТГ: Иргэдийн 3.785.000 төгрөгийн хохирлыг барагдууллаа

2024-04-02 14:22:56

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн гуравдугаар сард 115 утас, чатбот, и-баримт аппликейшн, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөр дамжуулан нийт 364 иргэн хандсан байна.

Үүнээс 21 иргэний 3.785.000 төгрөгийн хохирлыг барагдуулж, 331 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 4 иргэний гомдлыг хариуцах салбарт шилжүүлэн ажиллалаа.

Ирүүлсэн гомдлын дийлэнх нь худалдаа үйлчилгээ, харилцаа холбоо, банк, санхүү, даатгалын салбарынх байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.  


ШӨХТГ: Иргэдийн 3.785.000 төгрөгийн хохирлыг барагдууллаа  
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй