Өнөөдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаарлын эрчим буурч, хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн ба ихэнх гол мөрний мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-60 см бага байна.
Цаашид урин дулаарч гол мөрний мөс улам хэврэгшиж, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд байж чадахгүй учир иргэд сонор сэрэмжтэй байж мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: