Шууд Chart

“Синофарм” үйлдвэрээс тусламжийн 2.5 сая тун вакциныг хүлээн авлаа

2024-04-02 16:01:39

Монгол Улсад өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малын дархлаа суларсны улмаас хонины цэцэг өвчний болзошгүй эрсдэл үүсээд байгаатай холбогдуулан БНХАУ-ын "Синофарм" эмийн улсын үйлдвэрээс олон улсын лавлагаа лабораториор баталгаажсан хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 2.5 сая тун вакциныг хүлээн авлаа.
 
Тус вакцины хоруу чанар, дархлаа тогтоох идэвхийг шалгуулахаар Мал эмнэлгийн эмийн сорил баталгаажуулалтын улсын лабораторид дээжийг өгсөн.
 
Шинжилгээний хариу гармагц эрсдэл бүхий аймаг, сумдад хүргүүлж яаралтай дархлаажуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 
 
 

“Синофарм” үйлдвэрээс тусламжийн 2.5 сая тун вакциныг хүлээн авлаа  
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй