Шууд Chart

Даян нуурт хорогдсон загаснаас дээж авч, Биологийн хүрээлэнд нарийвчилсан шинжилгээ хийлгэнэ

2024-04-03 09:15:57

“Даян нуурын баруун эрэг орчимд олон тооны загас хорогдсон байна” гэх мэдээллийн дагуу Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас томилогдсон ажлын хэсэг тухайн газарт ажиллалаа. 

Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс болох “Даян нуур” гэх газарт нуурын ус гүн хөлдсөний улмаас эрэг дагуух хөлдөөгүй хонхор хэсэг газарт загас олноор цугларч, амьдрах орчин нь хүчилтөрөгчийн дутагдалд орсноор олон тооны загас хорогдсон байна.

Биологийн хүрээлэнд явуулж нарийвчилсан шинжилгээ хийлгэх зорилгоор хорогдсон загаснаас дээж авсан бөгөөд одоогийн байдлаар тухайн газарт очсон ажлын хэсэг, идэвхтэн байгаль хамгаалагч нарын хамт нуурын үхсэн загасыг цэвэрлэн, хуурай газарт гаргаж, устгах ажлыг хийж байна гэж Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 


Даян нуурт хорогдсон загаснаас дээж авч, Биологийн хүрээлэнд нарийвчилсан шинжилгээ хийлгэнэ   
Үзсэн: 384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй