Шууд Chart

ЦЕГ: Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа

2024-04-03 09:20:45

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан Цагдаагийн ерөнхий газарт зочилж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд тэргүүтэй төлөөлөл хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын хүрээнд “Хүүхдийн эрхийн зарим асуудал, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд” сэдвээр ярилцаж, цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрхийг хангах чиглэлээр зохион байгуулж, хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний үр дүн, хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар танилцуулсан юм.
 
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан хүүхэд хохирсон, ялангуяа бэлгийн шинжтэй үйлдэлд хүүхэд хохирсон болон хөгжлийн бэрхшээлтэй хохирогчийн эрхийг хангах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг судалж, шийдвэрлэхэд хамтран ажиллахад анхаарах асуудлын талаар зөвлөмж өгч, санал солилцов.
 

ЦЕГ: Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа  
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй