Шууд Chart

ХЭҮК 7 сэдвийн хүрээнд судалгаа хийж УИХ-д хүргүүлжээ

2024-04-04 14:16:44

ХЭҮК 7 сэдвийн хүрээнд судалгаа хийж УИХ-д хүргүүлээд байна. Тодруулбал, Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал, Хүүхдийн эрхийн зарим асуудал, Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал, Иргэний болон байгаль орчны чиглэлээр хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт, Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцооны асуудал гэсэн 7 сэдэв багтаж байгаа юм.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжидийн яриаг сонсоно уу.

ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлийг УИХ-д хүргүүлсэн.

Энэ удаагийн илтгэлийг ХЭҮК-оос 2023 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, комисст ирсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалтын үр дүн, мөн төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл, бусад эх сурвалжийг үндэслэсэн байна.


ХЭҮК 7 сэдвийн хүрээнд судалгаа хийж УИХ-д хүргүүлжээ   
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй