Шууд Chart

Дэлхийн хамгийн өндөр настай хүн өөд болжээ

2024-04-06 09:37:40

Венесуэл улсын иргэн Хуан Виченте Перец Мора 2022 онд 112 нас 253 хоногтойдоо "Дэлхийн хамгийн өндөр настай эр" гэх тодотголын эзэн болж, Гиннесийн номд бичигдэж байсан юм.

Тэрээр ирэх тавдугаар сард 115 нас хүрэх байсан ч дөрөвдүгээр сарын 4-ний өдөр өөд болжээ.

Түүнийг нас барсныг дэлхийн Гиннесийн холбоо баталсан байна.

Тус холбооны зүгээс дэлхийн хоёр том дайныг үзэж, хамгийн анхны зурагт бүтээгдэхийг харж, саран дээр анх хүн газардахыг гэрчилж, олон сая хүний аминд хүрсэн "ковид-19" цар тахлыг даван гарсан хүн таалал төгслөө гэж мэдэгдсэн байна.

Хуанаас урт насалсан нууцыг нь асуухад өмнө нь хичээнгүйлэн шаргуу ажиллаж, амралтын өдөр, баяруудаар амарч, эрт унтаж, өдөр бүр нэг хундага португал дарс ууж, бурханд талархаж амьдарч байсан гэж хэлж байжээ.

1909 оны тавдугаар сарын 27-нд төрсөн тэрээр 6 хүү, 5 охинтой, 42 ач зээ, 18 гуч, 12 гучинцартай, эхнэртэйгээ 60 жил хамт амьдарсан хүн байсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн өөд болжээ  
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй