Шууд Chart

160 мууртай франц хосыг тэжээвэр амьтан үрчилж авахыг хориглов

2024-04-06 14:00:38

Францын нэгэн хос 159 муур, 7 нохойтойгоо 80 метр квадрат байрандаа амьдардаг.

Өнгөрсөн жил энэ хосын гэрт амьдрах тэжээвэр амьтад маш бохир заваан, уух усгүй харангадам нөхцөлд шим тэжээлийн дутагдалд орж, шимэгчид бариулж амьдарч байгааг цагдаа нар олж илрүүлжээ.

Францын шүүхээс энэ хосыг амьтантай зүй зохистой харьцаж чадаагүй гэж дүгнэж, цаашид тэжээвэр амьтантай байхыг нь хориглосон шийдвэр гаргажээ.

Мөн амьтанд учруулсан хохирлынхоо төлөө амьтны эрхийн төлөө байгууллагуудад 150 мянган еврог хандивлах торгуулийн заалт нэмж шийтгэжээ.

Өнгөрсөн жил мөрдөн шалгалтын явцад тэднийд байсан амьтдын зарим нь үрэгдсэн байдалтай байхыг мөн олсон байна.

Хосууд анх 2018 оноос гэртээ цөөн тоогоор амьтан авчирч эхэлжээ.

Улмаар гэрт байсан муурнууд хоорондоо үржилд орж энэ хэмжээнд хүрчээ.

Сэтгэцийн эмч нар хосуудыг Ноагийн синдром буюу амьтан аврах синдромтой гэж дүгнэжээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

160 мууртай франц хосыг тэжээвэр амьтан үрчилж авахыг хориглов  
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй