Шууд Chart

УИХ-ын ажлын хэсэг энэ амралтын өдрүүдэд гурилын үйлдвэрүүдэд ажиллана

2024-04-06 14:11:02

Засгийн газраас өргөн барьсан импортлох мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр дэмжсэн.

Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад хуулийн зорилго чиглэж байна.

Тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ ахалж байгаа юм.

Ажлын хэсэг энэ амралтын өдрүүдэд гурилын үйлдвэрүүдэд ажиллаж, хяналт шалгалт хийхээр болжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын яриаг сонсгоё.

Ирэх 7 хоногт импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн гол хэлэлцүүлэг өрнөнө.


УИХ-ын ажлын хэсэг энэ амралтын өдрүүдэд гурилын үйлдвэрүүдэд ажиллана  
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй