Шууд Chart

Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт 55 орчим, боловсролын байгууллагад 100 гаруй мэргэжилтэн шилжин ажиллажээ

2024-04-06 14:32:41

Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт 55 орчим, боловсролын байгууллагад 100 гаруй мэргэжилтэн шилжин ажиллажээ.

Мөн Хөвсгөл аймаг орон нутагт шаардлагатай байгаа хавдрын мэс заслын эмч, гэмтэл согог судлалын эмч, мэдээгүйжүүлгийн 16 эмчийг урьж ажиллуулсан байна.

Энэ бүх ажлыг төрийн бүтээмжийг нэмэх, төрийн албан хаагчийг орон нутагт сэлгэн ажиллуулж, ур чадварын шилжилт хөдөлгөөн хийх бодлогын хүрээнд хэрэгжүүлжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга н.Зоригтбаатар ингэж ярилаа.

“Төвлөрлийг сааруулах хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих 1 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох” ажлын хүрээнд улсын хэмжээнд энэ оны гуравдугаар сарын байдлаар Баянхонгор, Говьсүмбэр, Орхон, Хөвсгөл аймгийн нийт 4 аж ахуйн нэгжид 1.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.


Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт 55 орчим, боловсролын байгууллагад 100 гаруй мэргэжилтэн шилжин ажиллажээ  
Үзсэн: 630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй