Шууд Chart

Шинэ Зеланд улс визний шаардлагаа чангатгав

2024-04-09 14:41:57

Их хэмжээний цагаачдын урсгалыг тогтоон барихын тулд Шинэ Зеланд улс ажиллах визний шаардлагыг чангатгаж байгаагаа мэдэгдлээ. Нарийн мэргэшил шаардахгүй ажил эрхлэхээр виз хүссэн иргэд англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй байх ёстой болж байна. Мөн урьд нь ажлын визны дээд хугацаа 5 жил байсан нь 3 болж буурчээ.

Их хэмжээний цагаач нарын урсгалын тогтоон барьж, эдийн засгаа сэргээх нь чухал гэж Шинэ Зеландын цагаачлалын сайд Эрика Станфорд мэдэгдсэн байна. Өнгөрсөн 2023 онд Шинэ Зеландад 173 мянган хүн шилжин суурьшсан гэсэн мэдээлэл байна. Энэ бараг л түүхэн дээд үзүүлэлт юм. Ажил олгогчид засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөж, шинэ цагаачлалын хуулинд нийцэхийн тулд гаднаас ажилчин авахдаа тодорхой шаардлагуудыг заавал тавьж байх ёстой болж байна. Эрх баригчид мөн гагнуурчин, механикч, төмрийн дархан зэрэг 11 ажил мэргэжлийг түр оршин суух боломжтой шаардлага хангасан ажлын байр болгон шинэчилсэн байна. Шинэ Зеланд улс нь 5 сая 300 мянга орчим хүн амтай. 2022 оноос хойш цагаачдын урсгал эрчимтэй нэмэгдэж байгаа. Тиймээс виз хүссэн хүн бүрийг биш сургуулийн багш зэрэг эрэлт ихтэй ч ажиллах хүч хомс салбарт мэргэшсэн ажилчдын визийг зөвшөөрөх бодлого баримтлахаар төвлөрч ажиллаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ Зеланд улс визний шаардлагаа чангатгав  
Үзсэн: 479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй