Шууд Chart

Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний зарим багцад өөрчлөлт оруулжээ

2024-04-09 15:03:21

Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний зарим багцад өөрчлөлт оруулжээ.

Энэ онд эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний багц болон тарифт тодорхой өөрчлөлт оруулсан. Ингэхдээ үзлэгийн тарифийг нэмж, багцын шинжилгээний үнийг 40-50 хувиар нэмж зарим багцад өөрчлөлт оруулсан байна.

Тухайлбал, нийт иргэдийн дунд улаан хоолой болон ходоодны өвчлөл их байсан. Тиймээс 35-аас дээш насанд хийж байсан ходоодны дурангийн шинжилгээг 30 наснаас авахаар болжээ. 

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдын яриаг сонсгоё.  


Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний зарим багцад өөрчлөлт оруулжээ  
Үзсэн: 1115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй