Шууд Chart

БНЭУ-д сонгуулийн сурталчилгааны бараа бүтээгдэхүүний худалдаа ихсэв

2024-04-10 12:03:21

Энэтхэг улсад парламентын сонгууль ирэх долоо хоногт эхэлнэ. Хоёр сарын турш үргэлжилж, тэрбум шахам хүн санал өгөх энэ сонгуулийн сурталчилгаа эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Сонгуулийн улирлаас долоо хоногийн өмнөх байдлаар нэр дэвшигчдийн танилцуулга, постер, туг тэмдэг гэх мэт сурталчилгааны бараа бүтээгдэхүүний худалдаа эрс өссөн байна. Энэтхэгийн жижиглэнгийн бараа, хэвлэлийн материал үйлдвэрлэдэг газрууд сонгуулийн хамгийн хямд өртгөөр бүтдэг барааг туг, постер гэж онцолсон байна.

Энэтхэгт энэ төрлийн бүтээгдэхүүнийг 1 рупи буюу 1 цент болон түүнээс дээш үнээр худалдан авах боломжтой. Зарим хэвлэх үйлдвэрүүд өдөрт нэг сая туг зарж байна гэсэн тоон мэдээлэл байна. Энэтхэгт бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс олон байдаг тул нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр бүхий танилцуулгаас илүүтэй өөрсдийн зурагтай зураг, постер байрлуулах нь элбэг байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ-д сонгуулийн сурталчилгааны бараа бүтээгдэхүүний худалдаа ихсэв  
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй