
Испанийн хүнсний дэлгүүрүүдэд хамгийн их хулгайд алдагддаг бүтээгдэхүүнээр чидун жимсний тос буюу оливын тос шалгарчээ. Хамгийн их хулгайд алдагдаж байгаагаас үүдэж энэ тосыг шингэн алт ч гэж нэрлэж байна. Испани улсад маш халуун, ган гачиг ихтэй зун өнгөрсөн жил тохиосон. Улмаар оливын модны тариалал ихээхэн хохирол амссан. Испани улс тэргүүтэй өмнөд европын орнуудын хамгийн өргөн хэрэглээ болсон оливын тосны зах зээл ч үүнийг дагаад асуудалд орж эхэлсэн байна. Испани улс нь оливын тос үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Энэ улсын эдийн засаг, хоолны соёлын гол хэсэг нь оливын тос юм. Ган гачиг нүүрлэж, ургац муудсаны улмаас оливын тосны үнэ жилийн дотор 70 хувиар өссөн гэсэн тоон мэдээлэл байна.
Испани улсад дэлгүүрээс чидун жимсний тос хулгайлах нь ихэсжээ | ||
Үзсэн: 499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.