Шууд Chart

Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгон нэмнэ

2024-04-11 09:34:26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарц орчимд холбогдох албаныхны хамт ажиллалаа.

Тус нүхэн гарцад хийсэн бүтээн байгуулалтыг зарим иргэн бүхэлд нь будгаар шүршжээ. Иймд нүхэн гарц доторх камерын системийг сайжруулж, бие засах болон будаг шүрших зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцдог болох ёстойг Хотын дарга хэлж байлаа. Мөн тэрбээр “Тохижилт, үйлчилгээний ажилчид цэвэрлээд байхад нөгөө талд бүтээн байгуулалтыг сүйтгээд байгаа иргэдэд хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Наймдугаар сарын 1-нээс тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 доллартой дүйцэхүйц буюу 3-3.5 сая болгон нэмэх чиглэлээр холбогдох тооцоо, судалгааг хийж танилцуулахыг дүүргийн удирдлагуудад даалгана” хэмээсэн юм.

Цэвэрлэсэн талбайг нь хүмүүс буцаад маш хурдан бохирдуулдаг бөгөөд иргэд хогоо хогийн саванд хийхээ больсноос гадна шаардлага тавихад уурлаж, загнадаг болсон гэдгийг тохижилт үйлчилгээний ажилчид онцолж байв. Мөн харилцан нэгнийхээ хөдөлмөрийг хүндэтгэж, өөрсдийн амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгахад туслахыг хүссэн юм. 

 


Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгон нэмнэ  
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Засс [127.0.0.xxx] 2024-04-12 20:57
Засс нэх олигтой ажиллаад байдаг ажилтнууд цөөхөн л байх шүү. Наад хотоо харчих үнэхээр аймар шороо тоостой байна. Наад үйлчилгээгээ корпорациудад өг. Тэгээд тэд нар менежментээ аваад явах кэрэгтэй. Мөн энэ СӨХ болон ААН-үүдийг хүчээр гадна талбайнуудаа цэвэрлэ гэж хэл л дээ. Зохион байгуул л даа. Үнэхээр энэ их шороо тортог дунд алхахад гомдох цөхрөх сэтгэл төрж байна.
Uu shan shaahiima [127.0.0.xxx] 2024-04-11 10:03
Elegant tsagdaa bags ulsiin tusuvuu yaay gd bgan songuuli gd shaagaad bnuu sda chin

Бидэнтэй нэгдээрэй