Шууд Chart

БНЧУ атомын шинэ цахилгаан станцдаа зургаан тэрбум еврогийн хөрөнгө оруулжээ

2024-04-11 17:07:55

Чех улсын Засгийн газар цөмийн эрчим хүч нь нүүрсхүчлийн ялгарал, хүлэмжийн хийг бууруулах гол арга зам гэж үзэж энэ салбарт хөрөнгө оруулахаар болжээ.

Тодруулбал, Чехийн Засгийн газраас 2029-2040 онд ашиглалтад орох атомын шинэ цахилгаан станцдаа 6 тэрбум еврогийн хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.

Чех улс цөмийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах замаар 2033 он гэхэд нүүрс, чулуун нүүрсний хэрэглээг тэглэнэ гэж төлөвлөж байна.

Мөн 2050 он гэхэд газрын тос, байгалийн хийн хэрэглээг тэглэнэ гэсэн зорилго тавиад байгаа юм.

Чех улс нь хүлэмжийн хийн ялгарлаар дэлхийд дээгүүрт ордог. Мөн олборлодог түлшээр цэнэглэгдсэн эрчим хүч экспортлогч орон юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЧУ атомын шинэ цахилгаан станцдаа зургаан тэрбум еврогийн хөрөнгө оруулжээ  
Үзсэн: 1135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй