Шууд Chart

“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замыг эхлүүллээ

2024-04-12 09:14:25

“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэлх авто замын газар чөлөөлөлтийн асуудлаар өнгөрсөн гуравдугаар сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Ээрмэл буюу "Ариг гал" компанийн төлөөлөлтэй уулзсан.

Тэгвэл тус авто замыг эхлүүллээ.   

“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох 640 метр уг авто замыг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Зорчих хэсэг нь 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай байх бөгөөд ус зайлуулах систем, гэрэлтүүлгийг иж бүрэн суурилуулж, тохижуулна. 

 


“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замыг эхлүүллээ   
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй