Шууд Chart

Автобусны шинэчлэлд доорх зүйлс хийгдвэл болчихно

2014-08-25 11:56:04

Зэ сайн байцгаана уу? Жаахан гадуур явж байгаад ирсэн чинь Улаанбаатар хотоор нэг автобусны асуудал үүсчихсэн байна. Уг нь аян замын тэмдэглэл бичмээр байвч улс эх орны асуудал нэгдүгээрт тул /улс төрч шиг хуслаа даа ккк/ энэхүү асуудлаар жаахан пан пан хийгээдхэе.

Нэгдүгээрт энэ шинэчлэл зүй ёсны бөгөөд тун ЗӨВ алхам гэдгийг онцлон тэмдэглэе.
Тэгэхдээ уг нь наадмын дараагаас эхлээд туршсан бол өдийд жигдэрчих байлаа л даа. Гэтэл манай дарга нар заавал энэ машины тэгш, сондгойгийн хязгаарлалт, хөдөө орон нутгаас шинэ ирж байгаа оюутнуудтай давхцуулан туршвал илүү үр дүнтэй гэж харсан юм байлгүй дээ. Бөөн л бужигнаан.

Энэхүү ажил хийгдсэнээр автобусны чиглэл давхцах явдал багасч зарим нэг чиглэлд илүү гарсан автобуснуудаа жигд хуваарилах боломж нэмэгдэх, нэг автобусны буудалд баахан автобус багтаж ядан чихэлдэх явдал арилах, УБ хот нэг тийм хот маягийн тээврийн системд орох гээд олон сайн талтай. Мэдээж хамгийн сайн нь өдөрт хоёр автобус дамжин дор хаяж 2000 төгрөг сүйтгэн байж ажил хөдөлмөр эрхэлдэг ард иргэд маань 1500 төгрөгөө хэмнээд түүгээрээ хоёр хуушуур идчих сайхан боломж бүрдэнэ.
Цаад автобус компаниуд яаж орлогоо олох, нийслэлтэй хэрхэн тохирох энэ тэрд толгой үл гашилгаад зөвхөн иргэдэд хэрэгтэй ямар ажлуудыг нэн түрүүнд хийгүүштэйг онцлоё. Мэдээж манай дарга нар бодчихсон л байгаа байх. Тэгэхдээ хүн хэлэхээс наашгүй тул та бүхэн хотын дарга нарт хүртэл нь ШЭЭР хийнэ буй заа.

Хамгийн эхлээд буудал болгонд автобусны сүлжээг харуулсан нэн ойлгомжтой том хэмжээний схемийн зургийг олон улсын стандартад нийцүүлэн байрлуулах. /Та энд байна гэж ирээд л хийдэг дээ/

Хоёрдугаарт жолооч нарын микрофоныг ажиллуулж тухайн зогсоол дээрээс дараагийн ямар чиглэлүүдэд шилжин суух боломжтойг зарлуулдаг болгох. /Би жишээлбэл тэр рэйлбуус гэдэг зүйлд ямар унаагаар очоод, хаанаас сууж болохыг ойлгохгүй байгаа юм/

Гуравдугаарт зорчигчид зөвхөн урд хаалгаар суугаад /одоохондоо цаас юм чинь жолоочид билетээ харуулаад гэсэн үг/ бусад хаалгаар буудаг систем рүү орчихвол билет шалгагч гэж нэг нөхрийн хэрэггүй ч болмоор шиг.

Дөрөвдүгээрт энэ хэдэн камеруудаа машин торгоход ашиглахаас гадна автобусууд цагийн хуваарийн дагуу явж байгаа эсэхэд хяналт тавьж хуваарийн дагуу үйлчлээгүй иргэдийг хүлээлгэж хохироосон тохиолдолд тусгай эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг, хариуцлагын тогтолцоог бий болгох.

Микро автобусанд уг нь билет үйлчлэх ёстой боловч тэд нар төрөөс гадуур, хуулиас том болохоор одоохондоо үйлчлэхгүй байх шиг. Хэрэв тийм бол тэд нарыг бүүр захын бүсээс, захындуу бүс рүү холбох шугаманд л явуулж уур бухимдлыг минь багасгаж, уулан дээр амьдарч байгаа хүмүүсийг унаажуулж өгнө үү?

Автобусны билетийн борлуулалт гар дээрээс хийх наймааг хумих гэж ядаж байхад бүүр гаарууллаа л даа ккк. Удахгүй автоматжаад хүн бүр нэг карттай тэрийгээ цэнэглээд явдаг болох байх. Мэдээж өнөөх сарын болон 7 хоногийн билетүүд ч гарах байлгүй. Тэр болтол буудал болгон дээр байгаа ТҮЦ-нүүдийг ашиглана гэчихвэл өнөө олон жижиг компаниуд нь ашгаа хувааж авах гэж алаан болох байхдаа. Тэгэхдээ л ямар нэг арга чарга бодохгүй бол өвөл болохоор энэ хэдэн явдаг кассууд чинь хэцүүдхэнэ байна.

Тун удахгүй энэхүү систем алдаа, оноогоо засч янзлаад нийслэлчүүд бид нийтийн тээврийн хувьд сэтгэл хангалуун болох нь дамжиггүй.

Гэвч үүнд иргэн бүрийн нийтийн тээврээ хөгжүүлэхийн тулд үнэнч шударгаар тасалбараа авах явдал болон автобус компани болгоны чин зүтгэл, тууштай чармайлт чухал гэдгийг онцолмоор байна аа.

Дэлхийн жишигт ойртохуйц системийг зоригтой эхлүүлсэн нийслэлийн тээврийн газрынханд амжилт хүсье!

Нийтэлсэн: Анжигай

Автобусны шинэчлэлд доорх зүйлс хийгдвэл болчихно  
Үзсэн: 4382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.97.xxx [183.177.97.xxx] 2014-09-03 11:46
Хуучин чиглэлээрээ явах нь зөв. Мөнгөний хувьд иргэд унаагаар очих газраа хүргүүлсэн бол төлөх ёстой
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-31 07:55
Ug ni zov. Zohion baiguulaltaa saijruul. Duureguudiin irgenii tanhimudaar heleltsuul
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2014-08-30 15:45
Зүгээр хувьчил. Улс энэ ажлыг хэзээ ч хийж чадаагүй . Чадах ч үгүй гэдгээ 25 жил харууллаа шд. Автобусанд суусан бүх хүнээс 1000 төгрөг хураадаг зарчим руу л ор. Өөр юм байзхгүй.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-28 11:16
Ажил хийх гэсэн оролдлогыг дэмжиж саналаа нэмэрлсэнд чинь баярлалаа. Ийм санал сэтгэгдэл уншиж байгаагуй юм байна. Дандаа л хараал доромжлол бичсэн байдаг юм билээ. Бугдээрээ хэлэлцвэл буруугуй гэдэг дээ. Толоо! Амжилт!
202.126.95.xxx [202.126.95.xxx] 2014-08-27 14:51
Нийтлэлийг дэмжиж байна. Цаашид засмаар зүйл их байна. Энэ талаар хотын удирлагууд тээврийнхэн олон түмний саналыг сайн авах хэрэгтэй байна. Автобусны чиглэл бүрийн автобусны тоог тохируулах, жолооч, кондуктор нарын оройруу нилээд юм хийж өгөх гээд л... Ер нь манайхан шинэ юмыг эерэг талаас нь хүлээж авахдаа их удаан үндэстэн юм шигээ. Одоо хүртэл л зах зээлийн нийгмийнхээ мөн чанарыг ойлгоогүй л социализмаа л мөрөөдөөд байхаар яаж хөгжих билээ дээ. Биднийг тэнгэр ивээг
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-08-26 11:55
шинэ ажил хийсэн нь сайн л байх. Тэгэхдээ үнэн төвөгтэй болгожээ. олон нийтийн санал асуулгаар гээд автоматаар л битгий хийгээрэй дээ. Энэ ёстой дэмий ажил байнаа.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-08-26 11:52
сайн байна уу энэ үнэхээр бүтэхгүй ажил байнаа. есөн сарын энийгээ зогсоовол тун талархалтай байна. Харин энэ 500 төгрөгөөр явдаг чинь оюутнуудад л таарах ажил байна. зогсоосон энь дээр байна.
124.158.110.xxx [124.158.110.xxx] 2014-08-26 10:07
Ih huntei chiheldsen avtobusaar yvah n l jaahan ydargaataig es tootsvol tugjrelgui, umnuhuusuu iluu hurdan yvaad saihan l baina. Bi ch gesen turshilt hiih tsag hugatsaag gaihaj l bna!! magadgui umnu n hun bagatai uyd hiisen bol tulgamdah asuudluudiig buren olj togtooh bolomj muu baih baisan yum bolov uu? Ter chigleliin talaar medeelliig iluu todorhoi bolgood, buudal bolgon deer oilgomjtoi zurag tavih asuudliig hurdhan l shiideh heregtei! Ugluu buudlaas suuhad bilet zarj bgaa hun irsen autobusuudiig haashaa yaj yvah talaar zarlaad baisan n autobusaa olj suuhad uneheer duhum baisan. :) Bayarlalaa

Бидэнтэй нэгдээрэй