Шууд Chart

“Газар тариалангийн хөгжил” хэлэлцүүлэг болж байна

2024-04-12 15:07:02

Газар тариалан, ургамал хамгааллын чиглэлийн судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг салбарынхан өрнүүлж байна.

“Газар тариалангийн хөгжил” сэдвийн хүрээнд жил бүрийн онцлог, нөхцөл байдал, ургацын шинж чанарыг хүрээлэнгүүд судалж хаврын тариалалтад юуг анхаарахаа хэлэлцдэг.

Тариалангийн салбарт сүүлийн таван жилд технологийн дэвшил, хүний оролцоо багатай шийдлүүд нэмэгдэж байна. Иймд тариалалтын үеийн технологи нэг стандарттай болж эхэлсэн. Мөн ургацын хэмжээг урьдчилан тооцоолж чаддаг болсон сайн талууд бий. Гэхдээ хөрсний хамгаалалт, чанар болон усалгааны систем манайд асуудал хэвээр байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байна.

Хөдөө аж ахуйн их сургуулийн "Агар" экологийн сургуулийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн эрхлэгч н.Одгэрэлийн яриаг сонсгоё.

Жил бүр хийдэг “Газар тариалангийн хөгжил” хэлэлцүүлгээ энэ жилээс эхлэн хоёр жилд нэг удаа явуулахаар болжээ. 


“Газар тариалангийн хөгжил” хэлэлцүүлэг болж байна   
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй