Шууд Chart

БНПУ-ын Засгийн газар гэрийн даалгавар хязгаарлах хуулийн төсөл танилцуулав

2024-04-12 16:16:41

Польш улсын Засгийн газар сурагчдад өгөх гэрийн даалгаврын хэмжээг багасгах шинэ хуулийн төсөл танилцуулжээ.

Энэ хуулийн төсөлд нэгээс гуравдугаар ангийн сурагчдад гэрийн даалгавар өгөхгүй гэсэн зүйл заалт багтсан байна.

Харин дөрвөөс наймдугаар ангийн сурагчдад гэрийн даалгаврыг сонголтоор хийлгэж болно гэж заажээ.

Польшийн Засгийн газрын энэ хуулийн төсөл сурагчдад таалагдсан байна.

Харин багш нар энэ хуулийг тийм ч эерэгээр хүлээж авсангүй. Сурагчдад их даалгавар өгч, дарамт үүсгэхээс сэргийлж болох ч энэ хууль багш сурган хүмүүжүүлэгчидтэй нарийн зөвшилцөж гаргаагүй хуулийн төсөл учир хүлээн авахад бэрх байна гэж Польшийн Багш нарын холбоо байр сууриа илэрхийлжээ.

Гэрийн даалгавар өгөхийг хорьсноор ар гэр нь боловсролыг нь сайтар дэмждэг сурагчид болон тийм боломж дутмаг сурагчдын хооронд боловсролын ялгаа үүсэх нөхцөл болно гэж багш нар үзэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНПУ-ын Засгийн газар гэрийн даалгавар хязгаарлах хуулийн төсөл танилцуулав  
Үзсэн: 831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй