Испанийн өөртөө засах муж болох Канарын арлууд бол жуулчдын ихээр зорин очдог газруудын нэг.
Өнгөрсөн онд энэ өөртөө засах муж 14 сая гадны жуулчин хүлээн авсан гэсэн мэдээлэл байна.
Түүхэндээ ийм их жуулчин анх удаа хүлээн авсан Канарын арлуудын оршин суугчид хэт их жуулчлалын улмаас тэдний аж байдал доройтож байна гэх шалтгаанаар эсэргүүцлийн жагсаал хийхээр болжээ.
Канарын арлуудын нэгт шинээр баригдах гэж байгаа хоёр буудлын барилгын талбайд өлсгөлөн зарлаж суулт хийнэ гэсэн хүмүүс ч байна. Жуулчид олноор энэ арлуудыг зорин ирснээр орон сууц, түрээсийн үнэ огцом нэмэгдэж, нутгийн уугуул оршин суугчид машин, агуйд хүртэл хоноглоход хүрч байна гэж дурджээ.
Тэдний эсэргүүцлийн жагсаал ирэх долоо хоногт эхэлнэ.
Хэт их жуулчлалын улмаас Канарын арлуудын оршин суугчдын амьжиргаа доройтож байна | ||
Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.