Шууд Chart

Помпей хотын нурман тууриас Эртний Ромын үеийн уран зураг олдов

2024-04-12 17:03:54

Нийтийн тооллын 79 онд Эртний Ромын нутаг дээрх Везувий галт уул дэлбэрч, хормойд нь орших Помпей хотыг үнсэнд дарж орхисон байдаг.

Энэ хотын нурман туурийг археологичид олж илрүүлэн, түүхийн олон шинэ баримтыг гаргаж ирсээр байна.

Тэгвэл саяхан археологичид энэ хотын туурийн малтлагын ажлын үеэр эртний Грек Ромын үеийн дүрслэл бүхий уран зураг олсноо мэдээлжээ.

Малтлагын явцад томоохон ёслолын танхим байж болох дөрвөн ханан дээр Эртний Грекийн домог туульст гардаг Трои хотын Хелен зэрэг баатар, дүрүүдийг зурсан байжээ.

Энэ газар нь мөн хэдэн сая гантиг цагаан шигтгээн шалтай байсныг онцолжээ.

Одоогоор Помпей хотын малтлага үргэлжилсээр, хотын гуравны нэгийг хараахан ухаж гаргаагүй, нурман доор нууц хэвээрээ байдаг юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Помпей хотын нурман тууриас Эртний Ромын үеийн уран зураг олдов  
Үзсэн: 1014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй