Шууд Chart

Парисын олимпын алтан медальтанд 50 мянган ам.долларын шагнал гардуулна

2024-04-12 17:36:43

Энэ зуны томоохон үйл явдлуудын нэг Парисын олимпын алтан медалтанд 50 мянган долларын мөнгөн шагнал олгоно гэж Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо мэдээлжээ.

Нийт 48 хөнгөн атлетикийн спортын төрөлд олгох энэхүү мөнгөн шагнал нь Олимпын наадмын түүхэн дэх анхных юм байна.

Үүнээс өмнөх олимпуудад Олимпын алтан медал хүртсэн тамирчинг улс эрх орон нь шагнаж урамшуулах, спонсор нь хөрөнгө оруулах зэргээр мөнгөн урамшуулал нь бүрддэг байсан юм.

Энэ 50 мянган долларын мөнгөн шагнал Олон улсын олимпын хорооноос дөрвөн жил тутам олгодог сангийн хөрөнгөөс тусдаа гэдгийг мөн онцоллоо.

Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо нийтдээ 2.4 сая долларын төсөв бүрдүүлсэн гэж мэдээлж байна.

50 мянган долларын мөнгөн шагналыг ганцаарчилсан төрөлд оролцсон тамирчдад олгохоос гадна буухиа төрөлд аваргалсан багт мөн олгоно гэж дурджээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Парисын олимпын алтан медальтанд 50 мянган ам.долларын шагнал гардуулна  
Үзсэн: 1977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй