Шууд Chart

АНУ: БНХАУ ОХУ-ын зэвсгийн үйлдвэрлэлд мэдэгдэхүйц дэмжлэг үзүүлэх болсон

2024-04-14 08:49:30

Оросын Украин дахь цэргийн хүчин чадлыг бэхжүүлж, улмаар ЗХУ-ын үеэс хойших хамгийн томоохон зэвсэг техникийн хүч сэлбэлт хийхэд нь Москвад Хятад улс дэмжлэг үзүүлж байна гэдэг мэдээллийг өчигдөр, америкийн өндөр албаныхан өгчээ. Харин АНУ дахь Хятадын ЭСЯ, улс нь Украины хямралд татагдан орсон аль нэг тал эсвэл үйлдвэрлэгч биш гэдгийг дурдаж, дайтагч талуудын алинд ч зэвсэг нийлүүлээгүй гэдэг мэдэгдлийг хийсэн байна.

Тодруулбал, Хятад улс Орос руу нисгэгчгүй онгоц болон пуужингийн технологи, суурь машинууд, бичил электрон техник болон бусад дэвшилтэт технологийн худалдаагаа нэмэгдүүлж, энэ нь улмаар Украины дайнд ашиглах пуужин, танк, нисэх онгоц бусад зэвсэглэл үйлдвэрлэж боломжийг Москвад бүрдүүлж байна гэж Ерөнхийлөгч Байдений засаг захиргааны өндөр тушаалын хоёр эх сурвалж нэрээ нууцалсны үндсэн дээр ийм мэдээлэл хийснийг олон улсын хэвлэлүүд уламжилж байна.

Зарим нь нууцлалын зэрэглэл буурсан тагнуулын мэдээ сэлтэд тулгуурласан гэдгийг дурдаж хийсэн тэр 2 түшмэлийн мэдээллээр бол, өнгөрөгч 2023 онд гэхэд Оросын пуужин, танк, нисэх онгоцны үйлдвэрлэлд ашигласан нийт бичил электрон тоног төхөөрөмжийн 90 хувь нь Хятадынх байжээ. Мөн орос, хятадын үйлдвэрүүд Оросын нутаг дээр нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэл хамтран эрхэлж, сум хэрэгслийн үйлдвэрлэлд ашигладаг нитроцеллюлоз, танк, хуягт техникт ашигладаг оптик эд ангиуд, нисгэгчгүй онгоцны, бас далавчит пуужингийн турбо тийрэлтэт хөдөлгүүрийг мөн нэр бүхий хятад компаниуд Орост нийлүүлдэг гэж энэ мэдээлэлд дурджээ.

Хятадын орос руу гаргадаг хагас дамжуулагчийн экспорт 2021 онд 200 сая байсан бол 2022 онд 500 сая гаруй болж нэмэгдсэнийг оросын гаалийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн “Чөлөөт Орос” сангийн мэдээлэл мөн харуулжээ. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сард Хятадад айлчлах гэж байгаатай холбогдуулж дээрх мэдээлэл дүгнэлтүүдийг АНУ-д албан түвшинд хэлэлцсэн гэж мэдээлсэн байна. мөн ирэх 7 хоногт италийн Капри аралд болох Долоогийн бүлгийн орнуудын ГХЯ-ны сайд нарын уулзалт дээр Блинкен Украинд олсон амжилтаа бататгаж, бас армиа сэлбэх эрмэлзэлтэй байгаа Орос улсад Хятадын дэмжлэг өсөн нэмэгдэж байгаа асуудлыг хэлэлцэх юм байна.

Хятад улс харин хэдийгээр өрнөдийн орнуудын хориг арга хэмжээг үл хайхран Москватай, эдийн засгийн бат бөх харилцаа өрнүүлж байгаа ч зэвсэг эсвэл цэргийн тусламж үзүүлсэн удаагүй гэж мэдэгдэж ирсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын банкнууд сүүлийн үед, барууны хоригт өртсөн оросын үйлчлүүлэгчидтэй харилцахаа эрс хязгаарлаж эхэлснийг Оросын Коммерсант зэрэг гол томоохон хэвлэлийн мэдээллүүд харуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: БНХАУ ОХУ-ын зэвсгийн үйлдвэрлэлд мэдэгдэхүйц дэмжлэг үзүүлэх болсон  
Үзсэн: 2033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-14 10:03
Hujaatai hujaagvi uursduu bvh uymaa hiideg uls amerik orosiig barahgvi bolhooroo hujaa l demjeed iim bolood bna ug ni ch shalihgvi gesen oilgolt turuuluh geed yadaj ba
Зочин [127.0.0.xxx] 2024-04-17 11:41
Оросуудад хийж чаддаг юм гэж байхгүй болсон. Иран, Хойд Солонгос, Хятадийн дэмжлэгийн хүчинд жаахан амжилт гаргаж байх шиг байна. Дэмжээд дэмжээд явахгүй юмаа хэрэг алга.

Бидэнтэй нэгдээрэй