Шууд Chart

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэн нээлтээ хийлээ

2024-04-15 16:03:28

Урлахуйн ухааны үндсэн төрөл Танка буюу Шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг багтаасан "Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Орчин цагийн музейг байгуулсны 100 жилийн ойн хүрээнд үзэсгэлэнг дэлгэжээ.

Богд хааны ордон музей, Эрдэнэ Зуу музей, Чойжин ламын сүм музей, Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа 233 шүтээн зургийн бүтээл багтсан байна.

Эдгээр бүтээл дунд Автай сан хааны үеэс Монгол оронд шүтэж ирсэн хийдийн гол шүтээн Гомбогүр бурхны дүр зэрэг онцгой бүтээлүүд бий.

Төдийлөн олны дунд дэлгэгдэж байгаагүй үнэлж баршгүй хосгүй үнэт бүтээлийг нийтэд нээлттэй дэлгэлээ гэж Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгалмаа ярилаа.

Үзэсгэлэн Монгол зургийн галерейд 14 хоног дэлгэгдэнэ. Иргэдэд нээлттэй гэж зохион байгуулагчид хэлж байна.


"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэн нээлтээ хийлээ  
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй