Шууд Chart

Хүүхдүүдийн удмын санд туршилт хийсэн хятад эрдэмтэн ажилдаа эргэж оржээ

2024-04-16 14:16:19

Хүний генд хууль бус туршилт хийсэн хэргээр гурван жил хоригдоод гарсан Хятадын эрдэмтэн Хэ Зянькуй хүний үр хөврөл дээрх судалгааны ажлаа сэргээжээ.

Дэлхийн эрдэмтэн шинжээчид харин түүний туршилтыг сайшаахгүй төдийгүй олсон үр дүнд нь эргэлзсээр байгаа юм.

ХДХВ вирусын халдвартай эцэг, эрүүл ээжтэй гэр бүл хосын хуруу шилэн дэх үр хөврөлд ДНХ-н засвар хийж, үхэлд хүргэж мэдэх аюулт халдварт өртөхгүй болгосны дараа эхийн умайд суулгах туршилтыг тэр хийсэн юм.

Ингэж засварлагдсан ген бүхий ихэр хоёр охин, бас нэг хүүхэд өөр айлд төржээ.

2018, 2019 онд төрсөн хүүхдүүд ердийн, эрүүл өсөн торниж байна.

“Геномын шинжилгээгээр яг төлөвлөгдсөн мутацууд явагдсан нь батлагдсан бөгөөд тухайн айлуудыг эрүүл хүүхэдтэй болоход нь тусалж чадсандаа бахархаж байна” гэж шоронгоос суллагдсан эрдэмтэн Хэ Зянькуй саяхан Японы сонинд ярьжээ.

Мөн "Нийгэмд янз бүрээр хүлээж авч байгаа хэдий ч хүний үр хөврөлийг засварлах ажлаа сэргээсэн, одооноос Дюшенн дистрофи буюу булчингийн сулралын эмгэг, Альцхаймер зэрэг удамшлын өвчнүүдийг эмчлэхэд төвлөрөх болно" гэж ярьжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүүхдүүдийн удмын санд туршилт хийсэн хятад эрдэмтэн ажилдаа эргэж оржээ  
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй