Шууд Chart

Хүүхдэд зориулсан дэлхийн хамгийн жижигхэн номын дэлгүүр Японд бий болжээ

2024-04-16 14:35:28

Хүүхдэд зориулсан дэлхийн хамгийн жижиг номын дэлгүүр Японы Маебаши хотод байдаг байна.

Гиннесийн дээд амжилтын номд албан ёсоор орсон энэ номын дэлгүүрийн орчин тойрон, жижигхэн бичил орон зай нь түүнийг эзэмшигч Ватанабэ Никкюгийн өвөрмөц сэтгэлгээний илрэл ажээ.

Энэ номын дэлгүүр өнгөрсөн оны 11 дүгээр сард Гунма мужийн Маебаши хотын захад нээгдсэн байна.

Хаалгаар нь том хүн багтаж ороход тун давчуу, харин орсон хойноо тааз нь томхон биетэй хүүхэд тэнийж зогсохооргүй намхан гэнэ.

Ихэвчлэн байгаль шинжлэлтэй холбогдолтой 3000 шахам номтой энэ номын дэлгүүрийн эзэн, гурван хүүхдийн аав Ватанабэ Никкю орчин цагийн хэт дижиталчлагдаж байгаа дэлхий ертөнцөд хүүхдүүдийг өвөрмөц шинэлэг орчинд ном уншиж мэдлэг оюунаа тэлэхэд нь дэм болохыг хүссэн гэж ярьжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүүхдэд зориулсан дэлхийн хамгийн жижигхэн номын дэлгүүр Японд бий болжээ   
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй